Байгаль орчин · ISO 14001 тогтолцоо, мониторинг, ус, хог хаягдал, нөхөн сэргээлт Шинэ
Эвдэрсэн га бүр хүлээлгэн өгөх хүртлээ шат шатаараа бүртгэлтэй. Агаар, ус, хөрсний хэмжилт бүр MNS нормтой харьцуулагдана
ISO 14001 тогтолцоо: бодлого, асуудал-нөлөөлөл, хууль, онцгой байдал, аудит, дүн шинжилгээ. БНБҮ-ний хяналт-шинжилгээний цэг бүрийн дээж MNS нормтой, хэтэрвэл тохиолдол автоматаар. Усны хэрэглээ (GRI 303), хог хаягдал (GRI 306), иргэн, малчны гомдол. Нөхөн сэргээлт MNS 5914–5918, А-138-аар шат шатаараа.
- Боломжийн бүлэг
- 4
- Үйлдэл
- 18
- Урсгалын алхам
- 6
Хэрхэн ажилладаг вэ
Эвдэрсэн талбай бүрийг MNS 5915-ын объектын ангиллаар (ухаш, овоолго, карьер, зам, хайгуулын суваг) бүртгэж, А-138 аргачлалын чиглэл (бэлчээр, ойжуулалт, усан сан…) сонгоход налуугийн дээд хязгаар, шимт хөрсний зузаан, ургамлын бүрхэцийн шалгуур автоматаар тогтоно. Шимт хөрсний овоолго MNS 5916-аар (өндөр 10 м-ээс хэтэрвэл анхааруулна). Техникийн нөхөн сэргээлтийг гэрээт компани хийж, комисс хүлээн авахдаа налуу 9° > 6° гэх мэт зөрчлийг тэмдэглэнэ. Биологийн нөхөн сэргээлтийн дараа мониторинг хэмжилт бүр шалгууртай харьцуулагдаж, хангасан бол хүлээлгэн өгөхөд бэлэн, хангаагүй бол дахин тарих гэж тэмдэглэнэ. Самбар дээр GRI MM1 газрын баланс (оны эхэнд, шинээр эвдэрсэн, хүлээлгэн өгсөн, оны эцэст), ISO 14001 9.1.2 нийцлийн үнэлгээ, тухайн жилийн БОМТ ба тусгай дансны баталгаа.
Танилцуулга авахЗураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Байгаль орчин хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.
Танилцуулга авахДэлгэцүүд
Байгаль орчин — системийн дэлгэцүүд
Жишээ өгөгдөлтэй демо компанийн дэлгэцүүд. Доош гүйлгэж нэг нэгээр нь үзнэ үү.
1 / 8
Тогтолцооны зүйл бүрийн нотолгоо системийн бүртгэлээс: 4.1 нөхцөл байдал, 5.2 бодлого, 6.1.2 асуудал, 6.1.3 хууль, 7.4 гомдол… Карт дээр дарж бүртгэл рүү.
Онцлох: талбай бүр шат шатаараа
НС-01: 2019 онд эвдэрч, 2026 онд орон нутагт хүлээлгэн өгсөн — бүх шат нь бүртгэлтэй
Эвдрэл бүртгэх (MNS 5915) → техникийн нөхөн сэргээлт (MNS 5916, 5917) → комисс хүлээн авах (А-138 §7.1) → биологийн нөхөн сэргээлт (MNS 5918) → мониторинг (А-138 §8.8) → хүлээлгэн өгөх. Талбай бүрт норм (налуу ≤ 6°, шимт хөрс ≥ 0.2 м), гарсан зардал, жишиг талбайн бүрхэц, мониторингийн хугацаа нэг дэлгэцэнд. Шимт хөрсний овоолго 10 м-ээс өндөрсвөл систем анхааруулна.
Гар утсан дээр ч гоё
Талбай дээрээс мониторинг, өнөөдрийн ажил утсанд
Байгаль орчны мэргэжилтэн модульд ороход «Ажлын хөтөч»: ISO 14001 нийцэл, хугацаа хэтэрсэн хэмжилт, гомдол, оногдсон арга хэмжээ. Талбай дээр бүрхэц, зүйлийн тоог утсаараа оруулна.
- Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
- Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
- Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл



Юу багтдаг вэ
Байгаль орчин хэсгийн боломжууд
Бүртгэл
- Эвдэрсэн талбай — объектын ангилал (MNS 5915)
- Нөхөн сэргээх чиглэл, шалгуур автомат (А-138)
- Шимт хөрсний овоолго (MNS 5916)
- Газрын зураг дээр байршил, га
Үе шат
- Техникийн НС — гэрээт ажил, комиссын акт
- Биологийн НС — тариалалт, ургамал
- Мониторинг — хэмжилт бүр шалгууртай
- Хүлээлгэн өгөх — орон нутаг, акт
Тайлан, нийцэл
- GRI MM1 газрын баланс
- ISO 14001 9.1.2 нийцлийн үнэлгээ
- БОМТ, тусгай дансны баталгаа
- Стандартын лавлах, хэвлэх
Тогтолцоо, мониторинг (ISO 14001)
- Ажлын хөтөч — өнөөдөр, сар, жилийн мөчлөг автоматаар
- Хяналт шинжилгээ — агаар, ус, хөрс, дуу чимээ; MNS норм, хэтрэлт → тохиолдол
- Усны хэрэглээ (GRI 303), хог хаягдал (GRI 306)
- Бодлого, зорилт, асуудал-нөлөөлөл, хууль, онцгой байдал
- Тохиолдол, иргэн малчны гомдол, арга хэмжээ
- Дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ, нийцлийн самбар
Бодитоор нь илүү
Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг
Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.
- Танай техник, ажилтан, төслийн нэрээр
- Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
- Онлайн эсвэл танай оффист
- Үүрэг хариуцлага, төлбөргүй
Бодит систем дээр үзэх
Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэхНээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.
Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?
Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.