Албаны машин · Захиалга, одометр, гарын үсэг, замын хуудас — аль ч байгууллагад Шинэ

Албаны машин хаашаа, хэдэн км, хэн унаж явсан — захиалгаас замын хуудас хүртэл маргаангүй

Ажилтан утсаараа машин захиална, хариуцагч машин, жолооч оноож батална, жолооч гарах / ирэх одометроо бичнэ, үйлчлүүлэгч гарын үсгээрээ баталгаажуулна. Замын хуудас, км, түлш, бүртгэлгүй км — тайлан автоматаар. Уурхай биш, аль ч байгууллагын оффист.

Захиалга → Оноох → Гарах → Ирэх → Гарын үсэг → Тайлан
Боломжийн бүлэг
3
Үйлдэл
12
Урсгалын алхам
6

Хэрхэн ажилладаг вэ

Албаны машин нь техникийн бүртгэлийн техник: хэрэглээ (явалт) энд, засвар, үйлчилгээ техникийн модульд нэг бүртгэл дээр. Ажилтан хаанаас хаашаа (маршрутын цэгүүд), хэзээ, ямар зорилгоор, хэнтэй явахаа бичиж захиална; жолоочтой эсвэл өөрөө жолоодно. Хариуцагч машин, жолоочийг оноож батална — тухайн цагт өөр явалттай машиныг оноохгүй, суудал хүрэлцэх эсэхийг, нээлттэй засвартай эсэхийг шалгана. Жолооч гарахдаа эхлэх, ирээд дуусах одометр, замд авсан түлшээ бичнэ; явсан км бодогдоно. Үйлчлүүлэгч утсан дээрээ гарын үсгээ зурж баталгаажуулна; км, цаг зөрүүтэй бол «Зөрүүтэй» гэж тайлбарлана. Хариуцагч хянаж түгжинэ. Одометр техникийн тоолуурт бичигдэж км-ийн үйлчилгээний төлөвлөгөө (10 000 км тутам тос солих) түүгээр тооцогдоно. Жолоочийн замын хуудас A4 хэвтээгээр үйлчлүүлэгчийн гарын үсэгтэй хэвлэгдэнэ; дараалсан явалтын хооронд одометр өссөн бол «бүртгэлгүй км». Flutter мобайл апп (Android, iOS): захиалга, батлалт, одометр, гарын үсэг.

Танилцуулга авах

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Албаны машин хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Гар утсан дээр ч гоё

Захиалга, гарын үсэг — утсаараа

Ажилтан утсаараа машин захиална; жолооч гарах, ирэх одометроо бичнэ; үйлчлүүлэгч явалтыг шалгаад гарын үсгээ утсан дээр зурна. Flutter апп Android, iOS-д.

  • Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
  • Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
  • Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл
Машины захиалга
Машины захиалга
Замын хуудас
Замын хуудас

Юу багтдаг вэ

Албаны машин хэсгийн боломжууд

Захиалга

  • Маршрутын цэгүүд, «Буцаж ирнэ», зорилго, хамт явах ажилтан, гадны зорчигч
  • Жолоочтой / өөрөө жолоодно; өмнө явсан газрууд санал болгоно
  • Хариуцагч машин, жолооч оноох — давхцал, суудал, засвар шалгана
  • Шүүлт: миний, хүсэлт, замд, баталгаажуулах, хянах

Явалт

  • Гарах / ирэх одометр — сүүлийн бүртгэлээс бага байж болохгүй
  • Замд авсан түлш, тэмдэглэл; явсан км автомат
  • Үйлчлүүлэгчийн гарын үсэг — утсан дээр
  • Зөрүүтэй бол тайлбар → хариуцагч засаад дахин баталгаажуулна; хянаж түгжих

Машин, тайлан

  • Машин = техникийн бүртгэл: суудал, түлшний норм (л/100 км), км-ийн үйлчилгээ
  • Замын хуудас жолоочоор, машинаар — A4, гарын үсэгтэй
  • Өдөр бүрийн км график; машинаар, үйлчлүүлэгчээр, хэлтсээр, жолоочоор, чиглэлээр
  • Нормоор ба авсан түлш, бүртгэлгүй км, баталгаажаагүй явалт

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.