Модулиуд

15 модуль нэгдсэн өгөгдөл дээр ажиллана. Хэрэгтэйгээ л сонгоно.

Модуль бүр бие даан ажилладаг тул байгууллага бүр хэрэгтэйгээ л сонгоно. Хамт ашиглавал бие биедээ өгөгдөл дамжуулна: хангамжийн хүлээн авалт агуулахын орлого болж, хийснээр ажлын хөлс цалинд орж, бүх гүйлгээ ерөнхий журналд бичигдэнэ. Бүх модуль монгол, англи, хятад, орос, солонгос хэлтэй; модуль бүрийг 30 хоног үнэгүй туршина. Ажлын самбар, чат, мэйл, албан бичиг, гэрээ, анкет, бүтэц, ирц, түрээслүүлэгчийн портал — суурь, үргэлж нээлттэй.

Жишээ багцуудыг харах ↓

Prime AI

Дуугаар асуудаг AI туслах — танай тоон дээр

Асуултаа бичээд эсвэл микрофон дараад монголоор хэлээд, системийн бүртгэлээс тоолсон хариултыг тэр дор нь авна.

Prime нь PrimeX-ийн дотор ажилладаг AI туслах. Хэрэглэгчийн эрхтэй мэдээллийг л уншиж, рейс, сул зогсолт, засвар, касс, банк, зардал, авлага, өглөг, агуулахын үлдэгдэл, ирц, бүтээмж, даалгаврын талаар асуултад хариулна. Хариулт нь системийн тооноос гардаг тул «Хаан банкны үлдэгдэл 6 987 178 857 ₮» гэх мэт тодорхой. Хариулж чадаагүй сэдвийг бүртгэж, систем сайжирна.

  • Рейс, сул зогсолт, засварын шинжилгээ
  • Касс, банк, зардал, авлага, өглөг
  • Агуулахын үлдэгдэл, хангамжийн хүсэлт
  • Ирц, бүтээмж, даалгавар
  • Дуугаар асуух — яриаг текст болгож, тоолж хариулна
  • Зөвхөн эрхтэй мэдээлэл, хэрэглэлтийн хяналт
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Prime AI туслах
Prime AI туслах
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Чат

Ажлын яриа, мэдэгдэл

Хүн, бүлэг, хэлтэс, даалгавар, замын хуудас бүрт яриа. Ажлын мэдээлэл ажлын систем дотроо үлдэнэ.

Хувийн ба бүлгийн яриа, хэлтэс бүрийн яриа автоматаар. Даалгавар бүр өөрийн яриатай — явцын тэмдэглэл ярианд нэгдэнэ. Замын хуудас бүр (техник × өдөр × ээлж) өөрийн яриатай тул диспетчер, жолооч, механик нэг газар ярина. Яаралтай мессеж, @дурдах, файл хавсаргах, уншсан хяналт, шифрлэлт. Ажлын цагийн гадна мэдэгдэл чимээгүй. Мэдэгдэл бүр нэг төвд, Telegram ба Web Push-ээр утсанд.

  • Хувийн, бүлгийн, хэлтсийн яриа — бодит цагт
  • Даалгаврын яриа, замын хуудасны яриа
  • Яаралтай мессеж, @дурдах, файл
  • Шифрлэлт, уншсан хяналт
  • Ажлын цагийн тохиргоо
  • Мэдэгдлийн төв, Telegram, Web Push
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Бүлгийн яриа
Бүлгийн яриа
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Төсөл

PMBOK / ISO 21502 — P6-ийн түвшинд

Төслийн дүрэм, WBS, суурь төлөвлөгөө, EVM, эрсдэл, Monte Carlo, нөөц, чанар, статус тайлан — гүйцэтгэл нь талбайн бүртгэлээс.

Төсөл үүсгэхэд төсөв ажилбараас тооцоологдож, данс автоматаар нээгдэнэ. Gantt хуваарь дээр хамаарал, критик зам, ажлын календарь, суурь төлөвлөгөө; ажилбар бүр блок, тэсэлгээ, өдрийн төлөвлөгөө, ажлын бүртгэлтэй холбогдож гүйцэтгэл автоматаар орно. EVM (CPI/SPI, EAC, TCPI), өөрчлөлтийн хүсэлтээр л суурь шинэчлэгдэнэ. Эрсдэлийн бүртгэл (EMV), Monte Carlo (P50/P80), эрсдэлийн ба удирдлагын нөөц, чанарын шалгалт, NCR, статус тайлан автоматаар. Техник, хүний нөөцийн ачаалал P6-ийн Resource Usage шиг, нөөц тэгшлэлт. Primavera P6 (XER/XML), MS Project импорт-экспорт. Олон жилийн ажил төслийн багцад.

  • Төслийн дүрэм, RACI, WBS толь, хүлээн авах шалгуур
  • Gantt — хамаарал, критик зам, суурь төлөвлөгөө, P6/MS Project импорт-экспорт
  • EVM (CPI/SPI, EAC), өөрчлөлтийн хүсэлт, статус тайлан
  • Эрсдэл, Monte Carlo (P50/P80), төсвийн нөөц, чанар/NCR
  • Техник, хүний нөөцийн ачаалал, нөөц тэгшлэлт, төслийн багц
  • Гэрээ, үнэ, гүйцэтгэлийн акт, гэрээт компанийн үнэлгээ
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Ажлын хуваарь (Gantt) — суурь, критик зам
Ажлын хуваарь (Gantt) — суурь, критик зам
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Үйл ажиллагаа

Уурхай, зам — диспетчер, GPS, геофенс

Ростероос рейсийн тайлан хүртэл талбайн бүх бүртгэл нэг урсгалаар; GPS трекер эсвэл жолоочийн утсаар рейс автоматаар.

Ээлж, баг, төслийн техник, түрээсийн жолоочийг ростерт тохируулна. Диспетчер цаасан замын хуудастай 1:1 нэг хүснэгт дээр техник бүрийн төлөвийг чирээд солиход рейс, байршил, цаг ашиглалт автоматаар бүртгэгдэнэ. GPS телеметр (Traccar), геофенс, шууд байршил, GPS рейс, шууд диспетч (үе шат, тохирц, анхааруулга, шилжүүлэх зөвлөмж), пүүний жинлэлт, цаг ашиглалтын TUM стандарт. Кабин: жолооч утсаараа техникээ сонгож төлөв, рейс бүртгэнэ, утас нь трекер болно — Android апп дэлгэц унтраасан ч илгээнэ, сүлжээгүй үед хадгална. Маркшейдерийн хэмжилтийг импортолж овоолго, чанар, давхаргын тайлан гаргана.

  • Ростер (14/14, 21/7), баг, төслийн техник
  • Сарын, өдрийн төлөвлөгөө, блок ба тэсэлгээ, өрөмдлөг
  • Диспетчер — замын хуудас 1:1; шууд диспетч бодит цагаар
  • GPS трекер, шууд байршил, геофенс, GPS рейс, пүүний жинлэлт
  • Кабин — жолоочийн утас: төлөв, рейс, GPS, офлайн; Android апп
  • Рейс, түлш, цаг ашиглалт (TUM), маркшейдер, овоолго, чанар
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Диспетчер
Диспетчер
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Санхүү

Ерөнхий журналтай НББ

Касс, банк, авлага, бараа материал, үндсэн хөрөнгө, цалин — бүгд журналд автоматаар бичигдэнэ.

Үйл ажиллагааны модулиудаас ирсэн бүх гүйлгээ ерөнхий журналд давхар бичилтээр бүртгэгдэнэ. Банкны хуулгыг импортолж мөнгө мөнгөөр нь тулгана. Бараа материал FIFO-оор үнэлэгдэж, үндсэн хөрөнгийн элэгдэл, НӨАТ автоматаар тооцоологдоно. Залруулга бичилт зөвхөн эрх олгосон хүнээр, бүх өөрчлөлт түүхтэй. Санхүүгийн тайлан Сангийн яамны маягтаар гарна.

  • Ерөнхий журнал, дансны төлөвлөгөө, гүйлгээ баланс
  • Касс, банкны хуулга тулгалт, валютын ханш
  • Авлага, зээл, харилцагч
  • Бараа материал — FIFO үнэлгээ, акт, эхний үлдэгдэл
  • Үндсэн хөрөнгийн элэгдэл, НӨАТ, цалин
  • Санхүүгийн тайлан (СЯ маягт), тайлант үе хаалт
  • Залруулгын эрх, өөрчлөлтийн түүх
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Ерөнхий журнал
Ерөнхий журнал
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Хангамж

Шаардах → олгох / худалдан авах → тулгах

Ажилтан шаардана, удирдлага батална, нярав олгоно эсвэл худалдан авалтад гаргана; үнийн санал, захиалга, тээвэр, хүлээн авч тулгах.

Шаардах оруулах нь ажилтан бүрт нээлттэй. Байршил бүрт батлах шат, гишүүдийг тохируулна. Нярав агуулахын үлдэгдлээс олгоно; хүрэхгүй бол худалдан авах хүсэлт болж захиалгад орно. Захиалгад 3 нийлүүлэгчийн үнийн саналыг харьцуулж удирдлага үнэ, тоог батална. Ачаа тээвэр машин, жолоочтой; хүлээн авахад тоолсон тоог захиалгатай тулгаж дутуу, гэмтэлтэйг зөрүү болгон бүртгэнэ. Орлого FIFO партиар агуулахад, нийлүүлэгчийн өглөг журналд. Самбар дээр хүн бүр «Таны хийх ажил»-аа харна.

  • Шаардах — ажилтан бүрт, утаснаас
  • Батлах шат байршил бүрээр
  • Олголт агуулахын үлдэгдлээс / худалдан авах хүсэлт
  • Захиалга — 3 нийлүүлэгчийн үнийн санал, удирдлага батлах
  • Ачаа тээвэр, хүлээн авч тулгах, зөрүү
  • Самбар: «Таны хийх ажил», урсгалын шат, лог
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Хангамжийн самбар
Хангамжийн самбар
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

ХАБЭА

ISO 45001 — PDCA мөчлөг, удирдлагын тогтолцоо

Эрсдэлийн үнэлгээ, үзлэг, ажлын зөвшөөрөл, сургалт, ХХХ, эрүүл мэнд, осол, арга хэмжээ, самбар, сарын мэдээ. Удирдлагын тогтолцоо: бодлого, зорилт, хууль, MOC, онцгой байдал, гэрээт, аудит, дүн шинжилгээ — нийцлийн самбар.

Ажилтан бүр утсаараа аюул, дөхөлт мэдээлж, сургалт, ХХХ хүлээн авснаа баталгаажуулж, ажлын зөвшөөрөл хүснэ. ХАБЭА-н инженер эрсдэлийг магадлал × хор уршгаар үнэлж хяналтын шатлал тогтооно, долоо хоног бүр үзлэг хийнэ. Осол ЗГ-ын 2015/269 дүрмийн дагуу судалгаа, акт, арга хэмжээтэй хаагдана. ХХХ олголт агуулахын зарлагатай; сургалт, эрүүл мэндийн үзлэгийн хугацаа дуусахаас өмнө сануулна. Самбар: ослын пирамид, хүн-цаг, LTIFR, зардал. Сарын мэдээ мэргэжлийн хяналтын маягтаар.

  • Эрсдэлийн үнэлгээ, хяналтын шатлал
  • Үзлэг шалгалт, ажлын зөвшөөрөл (халуун, өндрийн, цахилгаан)
  • Осол, дөхөлт — судалгаа, акт, арга хэмжээ
  • Сургалт, ХХХ (агуулахтай), эрүүл мэндийн үзлэг
  • ISO 45001 нийцлийн самбар, бодлого, зорилт, хууль, MOC
  • Дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ; ажлын дараалал
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · ХАБЭА-н самбар
ХАБЭА-н самбар
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Байгаль орчин

ISO 14001, мониторинг, нөхөн сэргээлт

ISO 14001 тогтолцоо, агаар-ус-хөрсний мониторинг MNS нормтой, ус, хог хаягдал, гомдол; эвдэрсэн талбай бүрийг нөхөн сэргээлтийн шат бүрээр стандартын шалгууртай нь хөтөлнө.

Эвдэрсэн талбайг MNS 5915-ын ангиллаар бүртгэж, А-138 аргачлалын чиглэл сонгоход налуу, шимт хөрсний зузаан, бүрхэцийн шалгуур автоматаар тогтоно. Шимт хөрсний овоолго MNS 5916-аар хянагдана. Техникийн нөхөн сэргээлтийг комисс хүлээн авч, биологийн дараа мониторинг хэмжилт бүр шалгууртай харьцуулагдана. Самбар дээр GRI MM1 газрын баланс, ISO 14001 нийцлийн үнэлгээ, БОМТ ба тусгай дансны баталгаа.

  • Ажлын хөтөч — өнөөдөр, сар, жилийн мөчлөг автоматаар
  • Хяналт шинжилгээ — цэг, дээж, MNS норм, хэтрэлт → тохиолдол
  • Усны хэрэглээ (GRI 303), хог хаягдал (GRI 306), гомдол
  • Бодлого, асуудал-нөлөөлөл, хууль, онцгой байдал, аудит
  • Эвдэрсэн талбай → техникийн → биологийн НС → мониторинг → хүлээлгэн өгөх
  • GRI MM1 газрын баланс, ISO 14001 нийцэл, БОМТ
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Нөхөн сэргээлтийн самбар
Нөхөн сэргээлтийн самбар
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Ажлын норм

Норм, өдрийн бүртгэл, бүтээмж — төсөлгүй ч

Ажил бүрт норм тогтоож, өдрийн ажлыг ирцтэй нь бүртгэж, батлагдмагц гүйцэтгэл, бүтээмж, цалинд оруулна. «Байнгын ажил» — төсөл, хуваарьгүй, сар бүр давтагдана: эмнэлэг, цех, оёдол, үйлчилгээ.

Төсөл бүрт ажилбар ба норм (тоо ба цаг) тогтооно. Ажилтан «Миний ажил» хуудаснаас, эсвэл бригадир «Ажлын хуудас» дээр багаараа өдрийн ажлаа бүртгэнэ; ирцгүй хүнд бүртгэх боломжгүй. Удирдагч ажилтан, өдөр, ажилбараар бүлэглэж батлахад тоо төслийн явцад орж, бүтээмж нормын хувиар гарна. Статистик мэдээ ирц ба гүйцэтгэлийг зорилтот түвшинтэй харьцуулна. Хөлсний хоёр хэлбэр: цэвэр хийснээр, эсвэл үндсэн цалин дээр шатлалт нэмэгдэл. Хүснэгт цалинд, цалин ерөнхий журналд.

  • Ажилбар, норм, өдрийн төлөвлөгөө
  • Миний ажил / Ажлын хуудас (бригадир)
  • Ирцгүй бол бүртгэхгүй
  • Батлах — бүлэглэж, тоо засаж
  • Бүтээмж ажилтан, ажилбараар
  • Статистик: ирц × гүйцэтгэл, зорилтот түвшин
  • Хөлсний хүснэгт → цалин → журнал
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Бүтээмж
Бүтээмж
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Албаны машин

Захиалга, одометр, гарын үсэг, замын хуудас

Ажилтан машин захиална, хариуцагч оноож батална, жолооч одометроо бичнэ, үйлчлүүлэгч гарын үсгээр баталгаажуулна; замын хуудас, тайлан автоматаар.

Албаны машин нь техникийн бүртгэлийн техник — хэрэглээ энд, засвар техникийн модульд. Захиалгад маршрутын цэгүүд, зорилго, зорчигчид; хариуцагч давхцал, суудал, засварыг шалгаж машин, жолооч оноодог. Гарах / ирэх одометр, түлш; үйлчлүүлэгч утсан дээр гарын үсгээ зурна, зөрүүтэй бол тайлбарлана; хариуцагч хянаж түгжинэ. Одометр техникийн тоолуурт орж км-ийн үйлчилгээний төлөвлөгөө ажиллана. Замын хуудас A4, бүртгэлгүй км; тайлан машинаар, үйлчлүүлэгчээр, хэлтсээр, жолоочоор, чиглэлээр. Flutter мобайл апп.

  • Захиалга — маршрут, зорилго, зорчигч; жолоочтой / өөрөө
  • Оноох — давхцал, суудал, засвар шалгана
  • Гарах / ирэх одометр, түлш; км автомат
  • Үйлчлүүлэгчийн гарын үсэг утсан дээр; зөрүү
  • Замын хуудас A4; бүртгэлгүй км
  • Тайлан, график; Android, iOS апп
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Албаны машины тайлан
Албаны машины тайлан
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Техник

Засвар, үйлчилгээ

Техник бүрийн мото-цаг, үйлчилгээний төлөвлөгөө, засварын түүхийг хөтөлнө.

Диспетчерийн бүртгэлээс мото-цаг автоматаар хуримтлагдаж, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу сануулга ирнэ. Үйлчилгээний загвараар техникийн төрөл бүрт хуваарь үүснэ. Засварын хүсэлт батлах, сэлбэг зарцуулах, хаах урсгалтай. Эвдрэлийн шалтгаан, сул зогсолтын хугацаа, зардлыг бүртгэж техник бүрийн найдвартай байдлыг харьцуулна. Түрээсийн техникт түрээсийн тооцоо автоматаар үүсч, түрээслүүлэгч талд хэвлэгдэнэ.

  • Нийт техникийн бүртгэл, мото-цаг, улсын дугаарын түүх
  • Үйлчилгээний төлөвлөгөө, загвар, сануулга
  • Засварын хүсэлт — батлах, сэлбэг, хаах
  • Гэрчилгээ, даатгал — хугацааны сануулга; зураг
  • Super report, үнийн санал (PDF, Excel); статистик
  • Түрээсийн тооцоо — түрээслүүлэгч порталдаа өдөр бүр батална
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Засварын тайлан
Засварын тайлан
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Түрээсийн зах зээл

Техник түрээслэх, түрээслүүлэх — үнэгүй портал

Түрээслүүлэгч техникээ зарлана, уурхай сул техник хайж санал илгээнэ; тохирмогц гэрээ, бүртгэл, өдрийн тооцоо автоматаар.

Түрээслүүлэгч компани, хувь хүн PrimeX-д үнэгүй бүртгүүлж техникээ зарлана: үнэ (цаг / сар / рейс), нөхцөл (оператор, түлш, хоол байр), бүс, завгүй хугацаа календарьт. Уурхай, замын компани хугацаа, төрөл, бүсээр шүүж, тооцоолсон нийт дүнг хараад санал илгээнэ; нэг техникт олон компани зэрэг өрсөлдөнө, түрээслүүлэгч сонгоно эсвэл эсрэг санал өгнө. Тохирмогц харилцагч, техникийн бүртгэл, түрээсийн гэрээ автоматаар үүсч, замын хуудаснаас өдрийн тооцоо бодогдоно — түрээслүүлэгч порталдаа зөвшөөрнө эсвэл маргана; сарын актыг хоёр тал батлахад өглөг, авлага журналд. Хүлээлцэх акт, эвдрэл-саатал, сунгалт, хоёр талын үнэлгээ.

  • Техникээ зарлах — үнэ, нөхцөл, бүс, календарь
  • Хайх, санал илгээх — олон компани өрсөлдөнө
  • Тохирмогц гэрээ, бүртгэл, төслийн нөөц автомат
  • Өдрийн тооцоо — түрээслүүлэгч зөвшөөрнө / маргана
  • Сарын акт → өглөг, авлага журналд
  • Хүлээлцэх акт, эвдрэл-саатал, үнэлгээ; портал үнэгүй
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Техник түрээслэх
Техник түрээслэх
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Хүний нөөц

Анкет, ирц, цалин

Ажилтны анкет, тушаал, GPS ирц, чөлөө, цалингийн хүснэгт нэг газар.

Ажилтны анкет компани бүрээр тусдаа, хувийн мэдээлэл зөвшөөрлөөр хуваалцагдана. Ажилд авах, чөлөөлөх тушаалаар төлөв автоматаар солигдож, ажилласан хугацаа тооцоологдоно. Ажилчид утсаараа ирцээ бүртгэж, байршил GPS-ээр тэмдэглэгдэнэ — төхөөрөмж суурилуулах шаардлагагүй. Чөлөө, амралт, баяр, ажлын цаг, цалингийн хүснэгттэй холбогдоно.

  • Анкет — ажилтны төлөв тушаалаар
  • Бүтэц, албан тушаал, хөдөлмөрийн гэрээ
  • GPS ирц гар утаснаас (check-in / check-out)
  • Чөлөө, амралт, баяр, ажлын цаг
  • Цалингийн хүснэгт
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Цагийн бүртгэл
Цагийн бүртгэл
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Бичиг баримт

Албан бичиг, гэрээ, файл, хамтын ажил

Ирсэн, явуулсан бичиг, тушаал, гэрээ (төлбөрийн хуваарь, үүрэг, сануулга), файлын менежер, харилцагч, хамтын ажлын самбар, мэйл, тусламж.

Албан бичгийн эргэлт, тушаал, хурлын тэмдэглэл нэг газар. Гэрээ бүрт төлбөрийн хуваарь (нэг удаагийн / давтамжтай) — мөнгөний хэрэгцээнд орно, үүрэг ба түлхүүр огноо, автомат сунгалт, 30/7/1 хоногийн сануулга, төлбөрийг санхүүгийн гүйлгээтэй тулгах. Файлын менежер OneDrive шиг: хувилбар, хуваалцах, гадны холбоос (хугацаа, нууц үг), хугацаатай баримт, AES-256. Хамтын ажлын самбар дээр даалгавар өгч, явц ба KPI-г хянана. Gmail холболт, хавсралтыг апп дотор харна. Тусламжийн гарын авлага 5 хэлээр апп дотроо.

  • Ирсэн, явуулсан бичиг, тушаал
  • Гэрээ — төлбөрийн хуваарь, үүрэг, автомат сунгалт, сануулга, тулгалт
  • Файлын менежер — хувилбар, хуваалцах, гадны холбоос, AES-256
  • Хамтын ажлын самбар, KPI, чаттай даалгавар
  • Мэйл (Gmail холболт), хурал
  • Тусламж «?» — 5 хэлээр
Дэлгэрэнгүй, бусад дэлгэцүүд →
PrimeX · Ирсэн бичиг
Ирсэн бичиг
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Админ

Эрх, тохиргоо

Компани эхлүүлэх алхмууд, хандах эрхийн түвшин, Telegram мэдэгдэл.

«Компани эхлүүлэх» алхамчилсан тохиргоо шинэ компанийг дансны төлөвлөгөө, төсөл, техник, ажилтан, эхний үлдэгдэл гэсэн дарааллаар хөтөлнө. Үүрэг бүрт хэрэгтэй цэс, үйлдлийг л олгоно. Нэг хүн олон компанид ажилладаг бол нэг нэвтрэлтээр сэлгэнэ. Чухал үйл явдлын мэдэгдэл Telegram-аар ирнэ.

  • Компани эхлүүлэх алхамчилсан тохиргоо
  • Хандах эрхийн түвшин (role)
  • Олон компанид нэг нэвтрэлт
  • Telegram мэдэгдэл
  • Өөрчлөлтийн түүх, нөөцлөлт
PrimeX · Бүтэц, албан тушаал
Бүтэц, албан тушаал
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Хэрэгтэйгээ сонгоно

Хэрэгтэй модулиа л авна — жишээ багцууд

Модуль бүр бие даан ажиллана. Эхлэх багцаа сонгоод, бусдыг нь хэрэгцээ гармагц нэмнэ — дахин тохируулахгүй.

Зөвхөн ХАБЭА

Уурхай, барилга, үйлдвэр — ХАБЭА-н хэлтэс

2 модуль
ХАБЭА Чат

Эрсдэл, үзлэг, зөвшөөрөл, осол, сургалт, ХХХ, сарын мэдээ. Ажилтан бүр утсаараа.

Оффис

Аль ч байгууллага

5 модуль
Бичиг баримт Чат Хүний нөөц Албаны машин Prime AI

Албан бичиг, тушаал, гэрээ, хамтын ажлын самбар, чат, анкет, GPS ирц, албаны машин, Prime AI.

Үйлдвэр, эмнэлэг, үйлчилгээ

Оёдол, угсралт, цех, эмнэлэг

4 модуль
Ажлын норм Хүний нөөц Санхүү Хангамж

Норм, өдрийн бүртгэл («Байнгын ажил» — төсөлгүй), бүтээмж, хөлс, цалин, агуулах — уурхайн модульгүйгээр.

Хангамж ба агуулах

Худалдан авалт, агуулахтай компани

2 модуль
Хангамж Санхүү

Шаардах, батлах, үнийн санал, захиалга, тээвэр, хүлээн авч тулгах, FIFO.

Төсөл ба гэрээт

Дэд бүтэц, барилга, зам

4 модуль
Төсөл Үйл ажиллагаа Техник Санхүү

Gantt, EVM, гэрээ, акт, рейс, техник — гэрээт компанитай нэг тоо.

Түрээслүүлэгч — үнэгүй

Техникээ түрээслүүлдэг компани, хувь хүн

2 модуль
Түрээсийн зах зээл Чат

Техникээ зарлана, саналыг сонгоно, өдрийн тооцоог утаснаасаа батална. Модуль авах шаардлагагүй.

Уурхай бүтнээр

Олборлолтын компани

11 модуль
Prime AI Төсөл Үйл ажиллагаа Техник ХАБЭА Байгаль орчин Хангамж Хүний нөөц Санхүү Бичиг баримт Чат

Бүх хэсэг нэг өгөгдөл дээр. Хөрөнгө оруулагч өөрийн хэлээр харна.

Жишээ багцууд. Аль ч модулийг дангаар нь, ямар ч хослолоор авна — танилцуулга дээр хамт тодорхойлно.

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.