Төсөл · PMBOK / ISO 21502 — суурь, EVM, эрсдэл, Monte Carlo, P6 импорт Шинэ
Primavera P6-ийн түвшний төслийн удирдлага — талбайн бүртгэлтэйгээ шууд холбоотой
Төслийн дүрэм, WBS толь, суурь төлөвлөгөө, өөрчлөлтийн хүсэлт, EVM, эрсдэл, Monte Carlo, төсвийн нөөц, чанар, статус тайлан. Primavera P6, MS Project-оос импортолж, буцааж экспортолно. Гүйцэтгэл нь гараар биш — рейс, хэмжилт, ажлын бүртгэлээс.
- Боломжийн бүлэг
- 3
- Үйлдэл
- 16
- Урсгалын алхам
- 6
Хэрхэн ажилладаг вэ
Төслийн модуль PMBOK / ISO 21502-ын үе шатаар бүрдсэн: дүрэм ба оролцогч тал (RACI) → WBS толь бичиг, хүлээн авах шалгуур → Gantt хуваарь, хамаарал, критик зам, ажлын календарь → суурь төлөвлөгөө батлах → EVM (CPI/SPI, EAC, TCPI), өөрчлөлтийн хүсэлтээр л суурь шинэчлэх → эрсдэлийн бүртгэл (магадлал × нөлөө, EMV), Monte Carlo шинжилгээ (P50/P80 дуусах огноо, өртөг) → эрсдэлийн ба удирдлагын нөөц → чанарын шалгалт, NCR → долоо хоног, сарын статус тайлан автоматаар. Техник, хүний нөөцийн ачааллын хүснэгт P6-ийн Resource Usage шиг; хугацааг техникийн бүтээмжээр тооцож, нөөц тэгшлэлт хийнэ. Олон жилийн ажлыг төслийн багцад нэгтгэнэ. P6 XER/XML, MS Project XML импорт-экспорт. Гэрээт компанитай гэрээ, үнийг бүртгэснээр гүйцэтгэлийн акт тэр үнээр үүсч, нэхэмжлэх, авлага автоматаар бичигдэнэ.
Танилцуулга авахЗураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Төсөл хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.
Танилцуулга авахДэлгэцүүд
Төсөл — системийн дэлгэцүүд
Жишээ өгөгдөлтэй демо компанийн дэлгэцүүд. Доош гүйлгэж нэг нэгээр нь үзнэ үү.
1 / 10
WBS, ажилбар, хамаарал, суурь төлөвлөгөө (шар), гүйцэтгэл, хоцрох таамаг. P6 шиг: хайх, олноор сонгох, хуулах, критик зам, импорт-экспорт.
Онцлох: Monte Carlo
Төсөл хэзээ дуусах вэ? — 1000 давталтаар P50, P80 огноо, өртөг
Ажилбар бүрийн хугацаа гурван цэгийн үнэлгээгээр хэлбэлзэж, эрсдэлийн бүртгэлийн аюул магадлалаараа тохиолдоно. Үр дүн: төлөвлөсөн 2027.01.11-д багтах магадлал 1.4%, P50 — 2027.01.24, P80 — 2027.02.02; эрсдэлийн нөөцийн санал P80 − BAC. Удирдлага «болов уу» биш, магадлалаар шийднэ.
Гар утсан дээр ч гоё
Хуваарь, самбар — удирдлагын утсанд
Gantt утсанд жагсаалт болж, ажилбар бүрийн явц, хоцрох таамаг, SPI/CPI харагдана. Статус тайлан, эрсдэлийн бүртгэлийг уулзалт дээрээ утаснаасаа нээнэ.
- Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
- Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
- Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл


Юу багтдаг вэ
Төсөл хэсгийн боломжууд
Төлөвлөлт
- Төслийн дүрэм, оролцогч тал, RACI
- WBS толь бичиг, хүлээн авах шалгуур
- Gantt — хамаарал, критик зам, календарь, суурь төлөвлөгөө
- Primavera P6 (XER/XML), MS Project импорт-экспорт
- Техник, хүний нөөцийн ачаалал; нөөц тэгшлэлт
- Төслийн багц — олон жилийн ажил
Хяналт
- Төслийн самбар, EVM (CPI / SPI, EAC, TCPI)
- Өөрчлөлтийн хүсэлт — суурийг зөвхөн баталснаар
- Эрсдэл ба асуудал — EMV, Monte Carlo (P50 / P80)
- Эрсдэлийн ба удирдлагын нөөц
- Чанарын шалгалт, NCR; статус тайлан автомат
- Материалын хэрэгцээ → шаардах
Гэрээт ажил
- Гэрээ, үнэ (нэгж, рейс, цаг, пүүний тонн)
- Гүйцэтгэлийн акт → нэхэмжлэх
- Гэрээт компанийн гүйцэтгэлийн үнэлгээ
- Төслийн урилга — гэрээт компани нэгдэх
Бодитоор нь илүү
Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг
Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.
- Танай техник, ажилтан, төслийн нэрээр
- Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
- Онлайн эсвэл танай оффист
- Үүрэг хариуцлага, төлбөргүй
Бодит систем дээр үзэх
Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэхНээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.
Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?
Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.