Хангамж ба агуулах · Шаардах → батлах → олгох / худалдан авах → тулгах
Ажилтны шаардахаас нийлүүлэгчийн төлбөр хүртэл нэг урсгал, хүн бүр өөрийн алхмаа л хийнэ
Ажилтан утсаараа шаардана, удирдлага батална, нярав агуулахаас олгоно эсвэл худалдан авалтад гаргана. Үнийн санал, захиалга, ачаа тээвэр, хүлээн авч тулгах — зөрүү бүр бүртгэлтэй.
- Боломжийн бүлэг
- 3
- Үйлдэл
- 12
- Урсгалын алхам
- 6
Хэрхэн ажилладаг вэ
Ажилтан бүр хангамжийн самбараас «Шаардах» оруулна: юу, хэд, хэзээ, аль төсөлд. Байршил бүрт батлах шат, гишүүдийг тохируулсан тул хүсэлт зөв хүнд очно. Нярав агуулахын үлдэгдлээс шууд олгоно; үлдэгдэл хүрэхгүй бол худалдан авах хүсэлт болж хангамжийн ажилтанд шилжинэ. Захиалгад 3 нийлүүлэгчийн үнийн саналыг харьцуулж, удирдлага үнэ, тоог батална. Ачаа тээвэр машин, жолоочтойгоо бүртгэгдэж, хүлээн авахад тоолсон тоог захиалгатай тулгана: дутуу, гэмтэлтэй бол зөрүү үүсч, дараа шийдвэрлэх эсэх нь хадгалагдана. Хүлээн авсан бараа FIFO партиар агуулахын орлого, нийлүүлэгчийн өглөг болж санхүүд бичигдэнэ. Шаардах бүрийн замыг лог хэлбэрээр хэн хэзээ юу хийснийг харна.
Танилцуулга авахЗураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Хангамж ба агуулах хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.
Танилцуулга авахДэлгэцүүд
Хангамж ба агуулах — системийн дэлгэцүүд
Жишээ өгөгдөлтэй демо компанийн дэлгэцүүд. Доош гүйлгэж нэг нэгээр нь үзнэ үү.
1 / 9
Ажилтан бүрийн шаардах: ноорог, илгээсэн, батлагдсан, хэсэгчлэн олгосон — төлөв бүр өнгөөр.
Онцлох: тулгалт ба зөрүү
Захиалсан тоо ба ирсэн тоо зөрвөл систем асууна: «Дутууг яах вэ?»
Хүлээн авахад мөр бүрийн тоолсон тоог захиалгатай тулгана. Бүгд зөв ирсэн бол нэг товч. Дутуу, гэмтэлтэй бол зөрүү бүртгэгдэж, одоо олгох, дахин худалдан авах, эсвэл дараа шийдвэрлэх гэдгээ сонгоно. Зөрүү тэр чигээрээ хангамж, удирдлагын самбарт «хийх ажил» болж үлдэнэ — мартагдахгүй.
Гар утсан дээр ч гоё
Шаардах, хүлээн авалт — утаснаасаа
Талбайн ажилтан компьютергүй: утсаараа шаардах оруулж, батлагдсан эсэхийг харна. Нярав хүлээн авалтыг агуулах дээрээ тоолж бүртгэнэ.
- Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
- Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
- Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл



Юу багтдаг вэ
Хангамж ба агуулах хэсгийн боломжууд
Шаардах, батлах
- Шаардах — ажилтан бүрт нээлттэй, утаснаас
- Байршил бүрт батлах шат, гишүүд
- Удирдлага батлах, татгалзах, тэмдэглэл
- Самбар: «Таны хийх ажил», урсгалын шат
Олгох, худалдан авах
- Нярав агуулахын үлдэгдлээс олгоно
- Үлдэгдэл хүрэхгүй бол худалдан авах хүсэлт
- Захиалга — 3 нийлүүлэгчийн үнийн санал
- Удирдлага үнэ, тоо батлах (хүлээлэг)
Тээвэр, хүлээн авалт
- Ачаа тээвэр — машин, жолооч, хугацаа
- Тоолж тулгах: дутуу, гэмтэлтэй — зөрүү
- FIFO партиар агуулахын орлого
- Нийлүүлэгчийн өглөг, төлбөр журналд
Бодитоор нь илүү
Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг
Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.
- Танай техник, ажилтан, төслийн нэрээр
- Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
- Онлайн эсвэл танай оффист
- Үүрэг хариуцлага, төлбөргүй
Бодит систем дээр үзэх
Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэхНээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.
Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?
Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.