Lite FMS · уурхайн гэрээт гүйцэтгэгч, техник түрээсийн компанид

Рейс бүр тоологдсон. Цаг бүр баталгаатай. Сарын тооцоо маргаангүй.

Хөнгөн fleet систем: цаасан замын хуудастай 1:1 диспетчер, жолоочийн утас бол GPS трекер, геофенсээр рейс өөрөө тоологдоно, ээлж 24 цагт түгжигдэж гэрээний үнээр акт, түрээслүүлэгч өдрийн тооцоог утаснаасаа батална. Тусгай төхөөрөмжгүй, сүлжээгүй ч ажиллана.

  • Утас = трекер, тусгай төхөөрөмж заавал биш
  • Байгаа трекер: Traccar-аар 200+ протокол
  • Сүлжээгүй үед утсанд хадгалж, дараа илгээнэ
  • Түрээслүүлэгчийн портал — үнэгүй
  • Цаг ашиглалт TUM стандартаар
  • Захиалагч, түрээслүүлэгч урилгаар нэгдэнэ
PrimeX · Диспетчер · Хөх-Ус нүүрсний ил уурхай
Диспетчерийн хүснэгт
Кабин — жолоочийн утас
Кабин — жолоочийн утас
Түрээслүүлэгчийн портал
Түрээслүүлэгчийн портал

Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Яагаад

Мөнгө алдагддаг дөрвөн газар — ба Lite FMS юу хийдэг вэ

Гэрээт гүйцэтгэгч, техник түрээслүүлэгчийн орлого рейс, цаг хоёроос бүрддэг. Тэр хоёр тоо маргаантай бол сар бүр мөнгө алдагдана.

Өвдөлт

Цаасан замын хуудас, Excel-д дахин шивэлт

Ээлж бүрийн замын хуудсыг оператор бөглөж, диспетчер шивж, сарын эцэст нягтлан дахин тоолно. Алдаа гурван газар үүснэ.

Lite FMS-д

Диспетчерийн хүснэгт цаасан замын хуудастай 1:1. Нэг удаа бүртгэхэд рейсийн тайлан, цаг ашиглалт, акт, түрээсийн тооцоо өөрөө гарна.

Өвдөлт

Рейсийн тоо маргаантай

«Манайх 48 рейс», «манайх 44 гэж тоолсон». Захиалагч, гүйцэтгэгч, маркшейдер гурван өөр тоо.

Lite FMS-д

GPS трекер эсвэл жолоочийн утас: самосвал ачих бүсээс гарч буулгах бүсэд очиход рейс өөрөө тоологдоно. Пүүний жинг рейстэй тулгана. Нэг тоо, гурван талд.

Өвдөлт

Сарын түрээсийн тооцоон дээрх маргаан

Сар дуусахад түрээслүүлэгч «цаг дутуу», түрээслэгч «сул зогссон» гэж маргана. Төлбөр хойшилно.

Lite FMS-д

Ээлж түгжигдэх бүрт өдрийн тооцоо түрээслүүлэгчийн утсанд очно: зөвшөөрнө эсвэл маргана, 48 цагт хариу өгөхгүй бол автоматаар зөвшөөрөгдөнө. Сарын эцэст маргах зүйл үлдэхгүй.

Өвдөлт

Сул зогсолт мэдэгдэхгүй

Экскаватор машин хүлээгээд зогссон, машин дугаарлаад зогссон — сарын тайланд л харагдана, тэр үед оройтсон.

Lite FMS-д

Шууд диспетч: машин бүрийн үе шат (ачиж, дугаарлаж, ачаатай, буулгаж, хоосон, зогссон), тохирц, анхааруулга диспетчерийн утсанд 5 минутын дотор. Цаг ашиглалт TUM стандартаар.

Хэрхэн ажилладаг вэ

Техник оруулснаас актын төлбөр хүртэл зургаан алхам

Алхам бүрийн гаралт дараагийнх нь оролт. Гараар давхар шивэх газар байхгүй.

  1. 1

    Техник, жолооч

    Техникээ бүртгэж, үндсэн жолоочийг нь оноодог. Жолооч утсаараа нэвтрээд техникээ сонгоно.

  2. 2

    Геофенс

    Блок, овоолго, бутлуур бүрийн бүсийг газрын зураг дээр зурна — тойрог эсвэл олон өнцөгт. Нэг удаа.

  3. 3

    Ээлж: Кабин ба диспетчер

    Жолооч утсаараа төлөв, «+ РЕЙС»; диспетчер нэг хүснэгт дээр бүх техникийг. Кабины төлөв хоосон нүдийг өөрөө бөглөнө.

  4. 4

    GPS рейс, шууд диспетч

    Ачих бүсээс гарч буулгах бүсэд очсон бүр рейс. Үе шат, тохирц, анхааруулга, шилжүүлэх зөвлөмж бодит цагаар.

  5. 5

    Ээлжийн түгжээ

    Ээлж дууссанаас 24 цагийн дараа автоматаар түгжигдэнэ. Түгжигдсэн тоо л актад, түрээсийн тооцоонд орно.

  6. 6

    Акт, түрээсийн тооцоо

    Гэрээний үнээр акт (рейс, цаг, м³, пүүний тонн). Түрээслүүлэгч өдөр бүр батална, сарын актыг хоёр тал батлахад санхүүд автоматаар.

Талбай дээр

Жолоочийн утас бол трекер, замын хуудас, чат

Жолооч Кабин аппаа нээгээд техникээ сонгоно. Төлөв (ажиллаж байна, түлш, засвар, эвдэрсэн…) нэг дарахад диспетчерийн хүснэгтийн хоосон нүд өөрөө бөглөгдөнө. Ачих бүсээс гарч буулгах бүсэд очиход рейс тоологдож, дуугаар мэдэгдэнэ. Зогсоод 5 минут болоход шалтгааныг асууна. Эвдрэл бүртгэхэд диспетчерт шууд мэдэгдэнэ.

  • Android апп — дэлгэц унтраасан, апп хаасан ч GPS илгээнэ
  • Трекертэй техникт трекер давуу; тасарвал утас нөөц болно
  • Сүлжээгүй: 3000 цэг хүртэл утсанд, сүлжээ гармагц илгээнэ
  • Шууд диспетч: үе шат, тохирц, анхааруулга, «Шилжүүлэх» зөвлөмж
PrimeX · Шууд байршил · геофенс
Шууд байршил · геофенс
Трекертэй техник 15 секунд тутам; блок, овоолгын бүс; өдрийн замын мөр, зай, дээд хурд · Демо компанийн дэлгэц
Шууд байршил — утсанд
Шууд байршил — утсанд

Түрээс

Сарын эцэст биш — өдөр бүр батлагдсан тооцоо

Ээлж түгжигдмэгц түрээсийн техник бүрийн тэр өдрийн рейс, цаг, ₮ бодогдож түрээслүүлэгчийн порталд очно. Зөвшөөрнө, эсвэл тайлбартай маргана; 48 цагт хариу өгөхгүй бол автоматаар зөвшөөрөгдөнө. Рейс, цагийг түрээслэгч засвал өмнөх, дараах утга хадгалагдаж, түрээслүүлэгчид шууд мэдэгдэнэ. Сарын актыг хоёр тал батлахад түрээслэгчид өглөг, түрээслүүлэгчид авлага журналд автоматаар.

  • Гэрээний нөхцөл: цаг / сар / рейс, сул зогсолт %, илүү цаг %, доод тооцоо
  • Түлш, хоол (кэтеринг) суутгал, урамшуулал, торгууль, өмнөх үлдэгдэл
  • Түрээслүүлэгч зөвхөн өөрийн техникийн тоо, үнийг харна
  • Хүлээлцэх акт, эвдрэл-саатал (төлбөрөөс автоматаар хасна), сунгалт
PrimeX · Түрээсийн тооцоо — түрээслэгч талд
Түрээсийн тооцоо — түрээслэгч талд
Говийн Тээвэр Логистик: 2 техник, 265 ц, 454 рейс — бодогдсон, суутгал, өмнөх үлдэгдэл, олгох дүн; түрээслүүлэгчээр хэвлэх · Демо компанийн дэлгэц
PrimeX · Түрээслүүлэгчийн портал
Түрээслүүлэгчийн портал
Төслийн компани бүрээр: энэ сард бодогдсон, батлах, маргаантай өдрүүд · Демо компанийн дэлгэц

Нэг тоо — гурван талд

Гүйцэтгэгч бүртгэнэ, захиалагч тулгана, түрээслүүлэгч батална — гурвуулаа нэг тоог харна

Уурхайн ажил ихэвчлэн гурван талтай: ажлыг хийдэг гэрээт гүйцэтгэгч, актыг хүлээн авдаг захиалагч, техникээ түрээслүүлдэг компани. Гурвуулаа тус тусын замын хуудас, Excel хөтөлбөл сарын эцэст тоо зөрж, маргаан гардаг. PrimeX-д гүйцэтгэгч эхлээд өөрийн техник, ростер, диспетчерээ бүртгэж ажиллаж эхэлнэ; дараа нь захиалагч, түрээслүүлэгчээ төслийн урилгаар нэгтгэнэ. Компани бүр өөрийн тусдаа орон зайтай боловч тухайн төсөл дээр зөвшөөрсөн мэдээлэл — рейс, цаг, акт, тооцоо — гурвуулдаа ижилхэн харагдана. Хэн нэг нь тоо засвал өмнөх, дараах утга хадгалагдаж, бусад талд шууд мэдэгдэнэ. Урилга хүлээн авах, порталд орох аль нь ч үнэгүй.

Гэрээт гүйцэтгэгч

Эхлэгч

Өөрийн техник, жолооч, диспетчерээ оруулаад ажиллаж эхэлнэ. Рейс, цаг, акт нь баталгаатай.

  • Диспетчер, Кабин, GPS рейс
  • Цаг ашиглалт, сул зогсолт
  • Гэрээний үнээр акт — PDF, Excel
  • Түрээсэлсэн техникийн тооцоо

Захиалагч — уурхай эзэмшигч

Урилгаар нэгдэнэ

Төслийн урилга хүлээн аваад гүйцэтгэгчийн рейс, хэмжилтийг өөрийн тоотой тулгаж, ээлжийг түгжиж, актыг батална.

  • Ээлж түгжих, засуулахаар буцаах
  • Маркшейдерийн хэмжилттэй тулгах
  • Акт батлахад өглөг, авлага автоматаар
  • Зөвхөн зөвшөөрсөн мэдээлэл харагдана

Түрээслүүлэгч

Портал — үнэгүй

Техникээ түрээслүүлдэг компани, хувь хүн урилгаар порталд орж өдрийн тооцоог утаснаасаа батална.

  • Өдөр бүрийн рейс, цаг, ₮ — зөвшөөрөх / маргах
  • Сарын акт хоёр талын батлалтаар
  • Зөвхөн өөрийн техник харагдана
  • Зах зээлд техникээ зарлах
Гэрээт гүйцэтгэгч → Захиалагч уурхай → Түрээслүүлэгч 1 → Түрээслүүлэгч 2 → Дараагийн төсөл…

Нэг гүйцэтгэгч PrimeX-д орж ирэхэд түүний захиалагч, түрээслүүлэгчид урилгаар дагаж орно; дараагийн төсөл дээр тэд өөрсдөө шинэ гүйцэтгэгчээ урина. Техникээ зарласан түрээслүүлэгч зах зээлийн хайлтад гарч, шинэ захиалга авна.

Яагаад «Lite» вэ

Гадны FMS-ийн төхөөрөмж, суурилуулалт, лицензгүйгээр — Монголын уурхайн практикаар

Том FMS-ийн нэг хэсэг нь үнэтэй төхөөрөмж, суурилуулалт. Lite FMS байгаа утас, байгаа трекерээр, Монголын гэрээт ажлын дүрмээр ажиллана.

Утас = трекер

Тусгай төхөөрөмж заавал биш. Кабинд бэхэлсэн утас байршил, рейс, төлөв илгээнэ. PrimeX Кабин Android апп дэлгэц унтраасан ч ажиллана.

Байгаа трекерээ ашиглана

Teltonika, Ruptela, Queclink… Traccar-аар дамжуулан 200+ протокол. Navixy, Wialon зэрэг платформын webhook ч ерөнхий JSON-оор орно.

Сүлжээгүй ч ажиллана

Рейс, төлөв, GPS цэг утсанд хадгалагдаж, сүлжээ гармагц өөрийн цагаараа илгээгдэнэ. Бүсийг утсан дээрээ таньж мэдэгдэнэ.

Монголын нөхцөлд

Цаасан замын хуудастай ижил хүснэгт, ээлжийн түгжээ 24 цаг, түрээсийн гэрээний нөхцөл (сул зогсолт %, илүү цаг %, доод тооцоо, түлш, хоол), кэтерингийн суутгал — Монголын уурхайн практикаар.

Апп суулгахгүй, 30 хоног үнэгүй

Диспетчер, удирдлага хөтчөөс нээнэ. Өөрөө бүртгүүлж 30 хоног туршина; түрээслүүлэгчийн портал бүр мөсөн үнэгүй.

Өөрийн FMS-тэй бол

Гадны FMS-ийн рейсийг CSV-ээр оруулна, PrimeX-ийн рейс, цаг ашиглалтыг API-аар авна. Хоёр системийн тоо зөрөхгүй.

220 рейс

нэг ээлжид диспетчерийн нэг хүснэгтээс

15 сек

шууд байршил, шууд диспетч шинэчлэгдэнэ

24 цаг

ээлж автоматаар түгжигдэнэ — актын баталгаа

48 цаг

түрээслүүлэгч хариу өгөхгүй бол өдрийн тооцоо зөвшөөрөгдөнө

200+

GPS трекерийн протокол Traccar-аар

0 ₮

түрээслүүлэгчийн портал, бүртгэл

PrimeX · Цаг ашиглалт — TUM
Цаг ашиглалт — TUM
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Цаг ашиглалт — олон улсын TUM стандартаар

Бэлэн байдал, ашиглалт, ажлын үр ашиг, нийт ашиглалт, MTBF/MTTR — диспетчерийн бүртгэлээс нэг томьёогоор. Сул зогсолтын шалтгааны Pareto: аль техник, ямар шалтгаанаар хэдэн цаг алдсан. Гадны FMS-ийн экспорттой ижил ангилал.

PrimeX · Түрээсийн зах зээл
Түрээсийн зах зээл
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Техникээ зарлаад түрээслүүл, сул техник хайгаад түрээсэл

Түрээслүүлэгч үнэ, нөхцөл, завгүй хугацаагаа календарьт тавина. Гүйцэтгэгч хугацаа, төрөл, бүсээр хайж санал илгээнэ; олон компани өрсөлдөнө. Тохирмогц гэрээ, бүртгэл, өдрийн тооцоо автоматаар. Дэлгэрэнгүй →

Хэнд

Эхний хоёр бай

Уурхайн гэрээт гүйцэтгэгч

Хөрс хуулалт, тээвэрлэлт, замын ажил гэрээгээр гүйцэтгэдэг компани. Орлого нь рейс, цаг, м³, тонн — тэр тоо нь захиалагчтай зөрөхгүй байх ёстой.

  • Диспетчер, Кабин, GPS рейс — өөрийн техникт
  • Ээлжийн түгжээ → гэрээний үнээр акт → нэхэмжлэх
  • Захиалагчийг урьж тоог нэг болгоно
  • Түрээсэлсэн техникийнхээ тооцоог түрээслүүлэгчтэй өдөр бүр

Техник түрээсийн компани, хувь хүн

Самосвал, экскаватор, грейдер, усны машинаа уурхай, замын компанид түрээслүүлдэг. Сарын эцсийн маргаан, хойшилсон төлбөр нь мөнгөний урсгалыг нь тасалдаг.

  • Портал үнэгүй — өдрийн тооцоог утаснаасаа батална
  • Зөвхөн өөрийн техникийн тоо, үнэ харагдана
  • Зах зээлд зарлаад саналуудаас сонгоно, эсрэг санал өгнө
  • Сарын акт батлагдахад авлага, нэхэмжлэх бэлэн

Уурхай эзэмшигч, менежментийн компанид: гүйцэтгэгч бүрийн рейс, цаг, актыг нэг дэлгэцээс — Хамтын ажиллагаа. Бүрэн систем (төсөл, санхүү, ХАБЭА…) хэрэгтэй бол модуль нэмнэ — өгөгдөл хэвээр.

Түгээмэл асуулт

Lite FMS-ийн тухай

GPS трекер заавал худалдаж авах уу?

Үгүй. Жолоочийн утас (PrimeX Кабин апп эсвэл үнэгүй Traccar Client) байршил, хурд илгээнэ. Трекертэй техникт трекер нь давуу, тасарвал утас нөөц болно. Утасны нарийвчлал 5–15 м тул геофенсийн радиус 50 м-ээс багагүй байна.

Захиалагч маань PrimeX ашигладаггүй бол?

Та өөрөө бүрэн ашиглана: диспетчер, рейс, цаг ашиглалт, гэрээний үнээр акт PDF, Excel-ээр гарна. Захиалагч PrimeX-д орвол тэр актыг шууд баталж, тоо хоёр талд нэг болно — урилгыг та илгээнэ.

Сүлжээ байхгүй карьерт ажиллах уу?

Тийм. Кабин рейс, төлөв, GPS цэгийг утсанд хадгалж (3000 цэг хүртэл), сүлжээ гармагц өөрийн цагаар илгээнэ. Ачих, буулгах бүсийг утсан дээрээ таньж дуугаар мэдэгдэнэ. Серверийн тал хожуу ирсэн цэгийг дахин шалгаж рейс алдахгүй.

Ямар модуль хэрэгтэй вэ? Үнэ?

Lite FMS = «Уул уурхай, авто зам» модуль (ростер, диспетчер, GPS, рейс, түрээсийн тооцоо) + Төсөл + Техник. Санхүү, хангамж, ХАБЭА зэргийг хожим нэмж болно. Түрээслүүлэгчийн портал модульгүй, үнэгүй. Үнийг танилцуулга дээр танай техникийн тоогоор хэлнэ; 30 хоног үнэгүй туршина.

Өөрсдийн FMS, пүү, мэдрэгчтэй. Холбогдох уу?

Гадны FMS-ийн рейсийг CSV-ээр оруулж диспетчер батална; PrimeX-ийн рейс, цаг ашиглалтыг (TUM ангилал) API-аар 31 хоног хүртэл татна. Пүүний программ API-аар эсвэл CSV-ээр тасалбар илгээхэд улсын дугаараар техникээ олж ±30 минутад рейстэй тулгана. Traccar-ын түлш, ачааны мэдрэгчийн утгыг уншина.

Жолооч нар шинэ систем ашиглах уу?

Кабин нэг дэлгэцтэй: техникээ сонгоно, төлвөө дарна, «+ РЕЙС». Рейсийг GPS өөрөө тоолдог тул дарахаа мартсан ч алдагдахгүй. Зогсоод 5 минут болоход шалтгааныг асууна. Диспетчертэй чат нэг товчоор.

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.