Төлөвлөлт
Сарын төлөвлөгөө, блок ба тэсэлгээ, өдрийн даалгавар — ажлын хуваарьтай шууд холбоотой.
Дараагийн алхам: Ростер ба техник
Ажлын урсгал
Төлөвлөлтөөс санхүүгийн тайлан хүртэл 8 алхам. Алхам бүрийн гаралт дараагийнх нь оролт болно — гараар дахин шивэх шаардлагагүй.
Сарын төлөвлөгөө, блок ба тэсэлгээ, өдрийн даалгавар — ажлын хуваарьтай шууд холбоотой.
Дараагийн алхам: Ростер ба техник
Ээлж, баг, төслийн техник, түрээсийн жолооч. Нэг төсөлд өөрийн болон гэрээт компанийн холимог ростер.
Дараагийн алхам: Диспетчер
Цаасан замын хуудастай 1:1 нэг хүснэгт: мөр бүр техник, чирээд төлөв солино, рейс автоматаар тоологдоно.
Дараагийн алхам: Рейс, түлш, цаг
Диспетчерийг туршиж үзэх →
Рейсийн тайлан, түлшний мэдээ, цаг ашиглалт, түрээсийн тооцоо — диспетчерийн бүртгэлээс шууд.
Дараагийн алхам: Маркшейдер
Хэмжилтийн импорт, давхаргын хэмжилт, овоолго ба чанар. Хоёр талын хэмжилтийг тулгана.
Дараагийн алхам: Гүйцэтгэлийн акт
Гэрээний үнээр акт үүсгэж гэрээт компанитай баталгаажуулна. Маргаангүй тооцоо.
Дараагийн алхам: Нэхэмжлэх, авлага
Актаас нэхэмжлэх, авлагын бүртгэл, төлбөрийн тулгалт.
Дараагийн алхам: Санхүүгийн тайлан
Ерөнхий журналд бичигдсэн бүх гүйлгээнээс гүйлгээ баланс, СЯ маягтын тайлан гарна.
Үр дүн: Сангийн яамны маягтын санхүүгийн тайлан
Бодитоор нь илүү
Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.
Бодит систем дээр үзэх
Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэхНээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.
Салаа урсгалууд
Өрөмдлөг, засвар, хангамж, үйлдвэрлэл, ХАБЭА, нөхөн сэргээлт тус бүр өөрийн урсгалтай боловч бүгд нэг төсөл, нэг ерөнхий журналд нийлнэ.
Блок хуваарийн ажилбар болж, өрөмдлөгийн цаг, тэсэлгээний бүртгэл ачилтын төлөвлөгөөг өгнө.
Диспетчерийн мото-цаг үйлчилгээний сануулга болж, засварын хүсэлт сэлбэг зарцуулалттайгаа агуулахад хүрнэ.
Ажилтны шаардах батлагдаж олголт эсвэл захиалга болно; хүлээн авахад тулгаж, орлого агуулахад, өглөг журналд бичигдэнэ.
Ажилбарын норм, өдрийн бүртгэл ирцтэй нь батлагдаж төслийн явц, бүтээмж, хөлс, цалинд хүрнэ.
Аюул, үзлэг, ослоос үүссэн арга хэмжээ хариуцагчтай хаагдаж, самбар ба сарын мэдээнд тоологдоно; ХХХ агуулахын зарлагатай.
Эвдэрсэн талбай шимт хөрс, техникийн, биологийн нөхөн сэргээлт, мониторингоор хүлээлгэн өгөхөд хүрнэ; зардал нь төсөл дээр.
Талбай дээр
Оператор, жолооч, ажилтан утсаараа бүртгэнэ: диспетчерийн төлөв, ирц, аюул мэдээлэх, шаардах. Төхөөрөмж суурилуулахгүй, сургалт хамгийн бага.
Диспетчер
Миний ирц
Миний ХАБЭА
Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.