Санхүү бүртгэл · Ерөнхий журналтай НББ, СЯ маягтын тайлан

Нягтлан бодогчийн итгэх санхүүгийн бүртгэл

Үйл ажиллагааны бүх гүйлгээ ерөнхий журналд давхар бичилтээр автоматаар. Санхүүгийн тайлан Сангийн яамны маягтаар.

Гүйлгээ → Журнал → Тулгалт → Баланс → Тайлан → Хаалт
Боломжийн бүлэг
3
Үйлдэл
16
Урсгалын алхам
6

Хэрхэн ажилладаг вэ

Рейс, акт, нэхэмжлэх, хүлээн авалт, цалин, элэгдэл — бусад хэсгийн бүх гүйлгээ ерөнхий журналд автоматаар бичигдэнэ. Банкны хуулгыг импортолж мөнгө мөнгөөр нь тулгана. Бараа материал FIFO-оор үнэлэгдэж, үндсэн хөрөнгийн элэгдэл, НӨАТ автоматаар тооцоологдоно. Залруулга бичилт зөвхөн эрх олгосон хүнээр, бүх өөрчлөлт түүхтэй. Тайлант үеийг хаасны дараа өөрчлөлт орохгүй.

Танилцуулга авах

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Санхүү бүртгэл хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Гар утсан дээр ч гоё

Мөнгөний хэрэгцээ, эрүүл байдал — захирлын утсанд

Ирэх 13 долоо хоногт мөнгө хүрэх эсэх, хугацаа хэтэрсэн авлага, яаралтай худалдан авалт — анхааруулга утсанд. Санхүүгийн эрүүл байдлын нэгдсэн оноо, Altman Z″ — хөрөнгө оруулагч, банкинд.

  • Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
  • Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
  • Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл
Мөнгөний хэрэгцээ
Мөнгөний хэрэгцээ
Санхүүгийн эрүүл байдал
Санхүүгийн эрүүл байдал

Юу багтдаг вэ

Санхүү бүртгэл хэсгийн боломжууд

Мөнгөн хөрөнгө, тооцоо

  • Касс, харилцах данс, валютын ханш
  • Мөнгөний хэрэгцээ — ирэх 13 долоо хоногийн орох, гарах
  • Банкны хуулга тулгалт
  • Кассын баримт (КО / КЗ)
  • Авлага, зээл, харилцагч

Хөрөнгө, татвар, цалин

  • Бараа материал — FIFO, код / штрих код, шошго хэвлэх
  • Үндсэн хөрөнгө, нэгж, эд хариуцагч, элэгдэл; БҮТЭЗ
  • Тооллого — бараа, хөрөнгө, касс, тооцоо нийлэх
  • НӨАТ; цалин, НДШ, ХХОАТ

Журнал, тайлан, хяналт

  • Санхүүгийн эрүүл байдал — 20 харьцаа, Altman Z″, Piotroski F, ISA 570
  • IFRS 16 түрээс — гэрээний төлбөрийн хуваариас
  • Ерөнхий журнал, дансны төлөвлөгөө, гүйлгээ баланс
  • Санхүүгийн тайлан (СЯ маягт): баланс, орлого, мөнгөн урсгал
  • Тайлан MNT / CNY / USD-ээр, 中文 ба English-ээр (ОУНББОУС 21)
  • Тайлант үе хаалт
  • Залруулгын эрх, өөрчлөлтийн түүх, устгасан баримт

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.