Ажлын норм ба бүтээмж · Норм, өдрийн бүртгэл, бүтээмж — төсөлгүй байнгын ажилд ч
Ажилтан бүрийн өдрийн ажлыг нормтой нь харьцуулж, ирцтэй нь тоолно — уурхай, цех, эмнэлэг, үйлчилгээ алинд ч
Ажил бүрт норм тогтоож, хүн өдөр бүр хийсэн ажлаа бүртгэнэ. Батлагдмагц гүйцэтгэл, бүтээмж, цалин, статистик автоматаар. Төсөл, хуваарь хэрэггүй «Байнгын ажил» горим: сар бүрийн тоо, ажлын өдрөөр явц — эмнэлэгт үзэх өвчтөн, цехэд хийх бүтээгдэхүүн.
- Боломжийн бүлэг
- 3
- Үйлдэл
- 13
- Урсгалын алхам
- 6
Хэрхэн ажилладаг вэ
Төсөл бүрт ажилбар (жишээ нь «8 цагт 72 ширхэг ноолууран цамц эсгэх») ба нормыг тогтооно. Ажилтан өөрөө, эсвэл бригадир багийнхаа өдрийн ажлыг нэг хүснэгтэд бичнэ — ирцгүй хүнд бүртгэх боломжгүй. Удирдагч батлахад тоо төслийн явцад орж, ажилласан цаг ирцээс авагдаж, нормын биелэлт хувиар гарна. Бүтээмжийн хуудас ажилтан, ажилбар бүрээр нормоос дээш, доош хийснийг өнгөөр харуулна. Статистик мэдээ ирцийн хувь, хоцролт, норм биелэлтийг зорилтот түвшинтэй харьцуулж, ажилтан бүрийг ирц × гүйцэтгэлийн графикт байрлуулна. Хөлс цалинд, цалин ерөнхий журналд.
Танилцуулга авахЗураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Ажлын норм ба бүтээмж хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.
Танилцуулга авахДэлгэцүүд
Ажлын норм ба бүтээмж — системийн дэлгэцүүд
Жишээ өгөгдөлтэй демо компанийн дэлгэцүүд. Доош гүйлгэж нэг нэгээр нь үзнэ үү.
1 / 5
Эсгүүр, оёдол, чанарын хяналт — ажилбар бүрт норм (ш/цаг), өдрийн төлөвлөгөө, хуваарилагдсан ажилчид, явц.
Онцлох: статистик мэдээ
Ирц ба гүйцэтгэл нэг графикт — хэн зорилтод хүрсэн нь тодорхой
Ирцийн хувь, шалтгаангүй эзгүй өдөр, хоцролт, норм биелэлт, нормд хүрсэн өдрийн хувь — үзүүлэлт бүрийг компанийн зорилтот түвшинтэй харьцуулна. Ажилтан бүр ирц × гүйцэтгэлийн графикт нэг цэг: бүх зорилтод хүрсэн ногоон, нэг үзүүлэлтээр дутуу цэнхэр. Удирдлага хэнтэй ярих, хэнийг урамшуулахаа тоогоор шийднэ.
Юу багтдаг вэ
Ажлын норм ба бүтээмж хэсгийн боломжууд
Бүртгэл
- Ажилбар, норм (тоо ба цаг)
- Байнгын ажил (төсөлгүй) — сар бүр автоматаар давтагдана
- Миний ажил — өдрөө сонгоод бүртгэх; алхмаар (checklist)
- Ажлын хуудас — бригадир багаараа
- Ирцгүй бол бүртгэхгүй
Батлах, гүйцэтгэл
- Ажилтан, өдөр, ажилбараар бүлэглэж батлах
- Батлах тоог засах, татгалзах
- Төслийн явц автоматаар
- Өдрийн төлөвлөгөөний биелэлт
Бүтээмж, статистик
- Норм биелэлт ажилтан, ажилбараар
- Ирц × гүйцэтгэлийн график
- Зорилтот түвшин, Excel экспорт
- KPI тохиргоо албан тушаалаар
Бодитоор нь илүү
Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг
Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.
- Танай техник, ажилтан, төслийн нэрээр
- Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
- Онлайн эсвэл танай оффист
- Үүрэг хариуцлага, төлбөргүй
Бодит систем дээр үзэх
Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэхНээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.
Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?
Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.