Хамтын ажиллагаа
Гурван тал нэг төсөл дээр — тоо зөрөхгүй
Уурхай ихэвчлэн лиценз эзэмшигч, менежментийн компани, гэрээт гүйцэтгэгч гэсэн гурван талтай. PrimeX-д компани бүр өөрийн орон зайтай бөгөөд хамтарсан төсөл дээр зөвхөн зөвшөөрсөн мэдээлэл хуваалцагдана.
Лиценз эзэмшигч
Талбай дээрх олборлолт, овоолго, чанарын мэдээллийг хэмжилтээр баталгаажуулж харна.
- Маркшейдерийн хэмжилт, давхарга
- Овоолго ба чанарын тайлан
- Нөхөн сэргээлт — талбай бүрийн шат, мониторинг
- ХАБЭА-н сарын мэдээ, шинжилгээний (лаб) хариу
Менежмент (уурхай эзэмшигч)
Төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэлийг нэг самбараас хянаж, гэрээт компанийн ажлыг актаар баталгаажуулна.
- Сарын, өдрийн төлөвлөгөө ба гүйцэтгэлийн зөрүү
- Гэрээт компанийн гүйцэтгэлийн хяналт
- Акт батлах, нэхэмжлэх хүлээн авах
- Санхүүгийн бүрэн бүртгэл, тайлан
Гэрээт гүйцэтгэгч
Өөрийн техник, ростер, рейсээ бүртгэж, актаа эзэмшигчид цахимаар илгээнэ. Хөлс, түрээсийн тооцоо автомат.
- Өөрийн ростер, техник, жолооч
- Диспетчерийн бүртгэл гар утаснаас
- Гэрээний үнээр акт, нэхэмжлэх
- Хийснээр ажлын хөлс, цалин
Нэг тоо — хоёр талд
Гэрээт компани бүрийн рейс, хэмжээ, акт нэг дэлгэцэнд
Өөрийн болон гэрээт компанийн техник нэг диспетчерт бүртгэгддэг тул гүйцэтгэгч бүрийн замын хуудас, цаг, рейс, тээвэрлэсэн хэмжээ зэрэгцэн харагдана. Гэрээний үнээр акт тооцоологдож, нэг талд авлага, нөгөө талд өглөг бичигдэнэ.
Хэн юу хардаг вэ
Хамтарсан төсөл дээрх мэдээллийн хүртээмж
Нэг төсөл дээр ажиллаж байгаа ч компани бүр өөрийн санхүү, цалин, ажилтны мэдээллээ хэнтэй ч хуваалцахгүй. Зөвхөн хамтарсан ажлын тоо — рейс, хэмжилт, акт — хоёр талд нэг.
| Мэдээлэл | Лиценз эзэмшигч | Менежмент | Гэрээт гүйцэтгэгч |
|---|---|---|---|
| Төслийн төлөвлөгөө, хуваарь | Харна | Засна | Өөрийн хэсгийг |
| Ростер, техник | — | Өөрийнхөө | Өөрийнхөө |
| Диспетчер, рейс | Нэгтгэл | Бүгд | Өөрийн техник |
| Маркшейдерийн хэмжилт | Засна | Засна, тулгана | Өөрийн хэмжилт, тулгана |
| Гүйцэтгэлийн акт | Харна | Батална | Үүсгэнэ, илгээнэ |
| Нэхэмжлэх, төлбөр | — | Өглөг | Авлага |
| Санхүү, цалин, ХН | Өөрийнхөө | Өөрийнхөө | Өөрийнхөө |
Хэрхэн нэгдэх вэ
Төслийн урилгаар гэрээт компани нэгдэнэ
Менежментийн компани төсөл үүсгээд гэрээт компанийг урина. Гэрээт компани урилгыг хүлээн авснаар өөрийн ростер, техник, жолоочоо тухайн төсөлд оруулж, диспетчерийн бүртгэлээ хөтөлж эхэлнэ. Нэг хүн хоёр компанид ажилладаг бол нэг нэвтрэлтээр сэлгэнэ.
-
1
Төсөл үүсгэнэ
Менежмент: төсөв, хуваарь, гэрээний үнэ.
-
2
Гэрээт компанийг урина
Урилга хүлээн авахад тухайн төсөлд хандах эрх нээгдэнэ.
-
3
Холимог ростер
Өөрийн ба гэрээт компанийн техник нэг ээлжийн хуудсанд.
-
4
Хэмжилт тулгалт
Хоёр талын маркшейдерийн хэмжилт зөрүүтэйгээ харагдана.
-
5
Акт → Нэхэмжлэх
Гүйцэтгэгч акт үүсгэж илгээнэ, менежмент батална. Нэг талд авлага, нөгөө талд өглөг.
Бодитоор нь илүү
Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг
Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.
- Танай техник, ажилтан, төслийн нэрээр
- Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
- Онлайн эсвэл танай оффист
- Үүрэг хариуцлага, төлбөргүй
Бодит систем дээр үзэх
Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэхНээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.
Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?
Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.